4. Үр төл нь хүчирхэгжиж,хээр талд өсөж торнидог.Тэд буцаж ирэлгүйгээр оддог билээ.
5. Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ?Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
6. Түүнд Би хээр талыг гэр нь болгож,хужиртай газрыг түүний орших нутаг нь болгосон билээ.
7. Хотын шуугианыг тэр жигшин инээж,үргээгчдийн орилоон дууг тэр сонсдоггүй билээ.
8. Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж,ногоон ургамал бүрийг эрдэг.
9. Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж,эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
10. Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж,эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
11. Хүч нь агуу учир чи түүнд найдаж,өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
12. Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч,үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?
13. Тэмээн хяруул далавчаа түргэн дэвдэг,гэвч өрөвтасын жигүүртэй зүйрлэхийн аргагүй.
14. Тэрээр өндгөө газарт үлдээж,шороон дотор тэднийг дулаацуулж,
15. тэдгээрийг нь хөл няцалж,эсвэл зэрлэг амьтад тэднийг дэвсчиж магадгүй гэдгийг тэр мартдаг юм.
16. Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг.Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр ердөө зовдоггүй.
17. Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж,түүнд ойлголтыг өгөөгүй билээ.
18. Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болонтүүний морьтонг жигшиж инээдэг.
19. Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү?Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?
20. Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.
21. Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж,хүч чадалдаа эрддэг.Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.