Иов 39:18-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болонтүүний морьтонг жигшиж инээдэг.

19. Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү?Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?

20. Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.

21. Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж,хүч чадалдаа эрддэг.Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.

22. Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөдзүрх алддаггүй.Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.

23. Сум саадаг өөдөөс нь шажигнаж,жад ба хануур жад гялалзана.

24. Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж,бүрээн дуунд зогсохгүй агсамнадаг.

25. Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн,“Ий хо хо” гэдэг бөгөөдтулааныг үнэртэж, жанжингуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.

26. Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?

27. Бүргэд өндөрт халин нисэж,үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?

28. Тэрээр хавцалд,чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч,амардаг билээ.

29. Тэндээсээ тэр олзоо хайдаг.Түүний нүд алс холоос хардаг бөлгөө.

30. Түүний дэгдээхийнүүд ч цус хөхдөг.Үхдлүүд хаана байна, тэнд тэр байдаг ажгуу гэж айлдав.

Иов 39