Иов 39:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэрээр өндгөө газарт үлдээж,шороон дотор тэднийг дулаацуулж,

15. тэдгээрийг нь хөл няцалж,эсвэл зэрлэг амьтад тэднийг дэвсчиж магадгүй гэдгийг тэр мартдаг юм.

16. Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг.Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр ердөө зовдоггүй.

17. Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж,түүнд ойлголтыг өгөөгүй билээ.

18. Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болонтүүний морьтонг жигшиж инээдэг.

19. Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү?Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?

20. Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.

21. Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж,хүч чадалдаа эрддэг.Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.

22. Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөдзүрх алддаггүй.Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.

23. Сум саадаг өөдөөс нь шажигнаж,жад ба хануур жад гялалзана.

24. Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж,бүрээн дуунд зогсохгүй агсамнадаг.

25. Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн,“Ий хо хо” гэдэг бөгөөдтулааныг үнэртэж, жанжингуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.

26. Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?

Иов 39