Иов 39:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Янгир төрөх цагийг чи мэддэг үү?Буга тугаллахыг чи үзсэн үү?

2. Тэдний хээлээ тээх цагийг чи тоолж чадах уу?Эсвэл тэдний төрөх цаг хугацааг чи мэдэх үү?

3. Тэд доош өвдөглөн байж,зулзагануудаа гаргаж,төрөлтийнхөө өвчнөөс салдаг билээ.

4. Үр төл нь хүчирхэгжиж,хээр талд өсөж торнидог.Тэд буцаж ирэлгүйгээр оддог билээ.

5. Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ?Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?

Иов 39