Иов 38:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ?Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?

6. Юун дээр түүний сууриуд тогтсон бэ?Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?

7. Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж,Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.

8. Эсвэл хэвлийгээс оргилон гарахад ньхэн далайг хаалгаар хязгаарласан бэ?

9. Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,түнэр харанхуйг түүний өлгий болгож,

10. мөн түүнд хил тогтоож,хаалга түгжээг тавьж,

11. “Энэ хүртэл чи ирэгтүн,харин цаашилж болохгүй.Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.

12. Чи амьдралдаа өглөөд тушааж,үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?

13. Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч,хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.

14. Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн.Тэд хувцас мэт болцгоодог.

15. Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөдөргөгдсөн гар хугарав.

16. Чи далайн ундарга уруу нэвтэрч,гүний хөндийнүүдэд алхсан уу?

17. Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж,эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?

Иов 38