24. Гэрэл ямар замаар хуваагдах хийгээддорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?
25. Үерийн сувгийг,эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
26. Энэ нь хүмүүсгүй газарт,нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
27. эзгүй хоосон газрыг хангаж,өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
28. Бороонд эцэг бий юү?Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?
29. Хэний хэвлийнээс мөс гарсан бэ?Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?
30. Ус чулуу шиг хатуу болж,гүний гадаргуу ч хоригдсон байдаг.
31. Чи Мичид зургааг холбож,Марал гурвыг салгаж чадах уу?
32. Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж,Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
33. Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж,тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?