Иов 38:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу?Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.

19. Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ?Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?

20. Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу?Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?

21. Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөдөдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!

22. Чи цасны агуулахуудад орж,эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?

23. Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө,дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.

24. Гэрэл ямар замаар хуваагдах хийгээддорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?

25. Үерийн сувгийг,эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?

26. Энэ нь хүмүүсгүй газарт,нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд

Иов 38