Иов 36:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан.Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.

18. Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг.Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.

19. Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлуудчамайг зовлонгоос хамгаалж чадах уу?

20. Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.

21. Болгоомжтой бай, бузар муу уруу бүү эргэ.Учир нь чи үүнийг зовлонгоос илүүгээр эрхэмлэсэн билээ.

22. Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ.Түүн шиг багш хэн бэ?

23. Хэн Түүнд замыг нь тогтоож,хэн “Та буруу үйлдэж байна?” гэж хэлсэн юм бэ?

24. Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана.Хүмүүс ч үүний тухай дуулсан.

25. Бүх хүн үүнийг харсан бөгөөдхүн алсаас үздэг.

26. Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй.Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.

27. Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөдтэр дундаас бороог бий болгодог.

Иов 36