Иов 34:26-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь

27. тэд Түүнийг дагахаас эргэж,Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.

28. Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөдТэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.

29. Түүнийг дуугүй байхадхэн буруушааж чадах вэ?Тэрээр нүүрээ нуухадүндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?

30. Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй,ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.

31. Хэн нэгэн нь Бурханд“Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.

32. Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч.Хэрэв би гэм бурууг үйлдсэн болби түүнийг дахин үйлдэхгүй” гэж хэлдэг үү?

33. Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу?Учир нь би биш, чи сонгох ёстой.Тиймээс юу мэддэгээ тунхагла.

34. Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад

Иов 34