Иов 30:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж,шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.

15. Аймшгууд над уруу эргэжээ.Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөдхөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.

16. Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ.Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.

17. Шөнөөр миний яс хатгагдаж,өвчнүүд минь амраахгүй байна.

18. Асар их хүчээр хувцас минь мушгигдаж,хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.

19. Тэрээр намайг шаварт хаясан бөгөөдби шороо үнс шиг болов.

20. Би Тан уруу тусламж эрэн хашхирдаг боловч,Та надад хариулдаггүй.Би босдог боловч,Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.

21. Та надад харгис ханддаг болжээ.Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.

22. Та намайг өргөж салхиар хийсгэж,шуурганд уруудуулдаг.

23. Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.

24. Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу?Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?

25. Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү?Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?

26. Би сайныг горилж байхад бузар муу ирлээ.Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.

Иов 30