2. Иов хэлэхдээ—
3. Миний төрсөн өдөр,“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.
4. Тэр өдөр харанхуй байг.Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5. Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.
6. Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.Тэр нь саруудын тоонд ч бүү орог.