1. Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.
2. Иов хэлэхдээ—
3. Миний төрсөн өдөр,“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.
4. Тэр өдөр харанхуй байг.Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5. Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.