16. Тэд цагаасаа өмнө авагдаж,тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
17. Тэд Бурханд “Биднээс холд!”,мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
18. Гэсэн хэдий ч Тэрээр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.Харин хорон муу хүмүүсийн зөвлөгөө надаас хол байдаг.
19. Зөв шударга хүмүүс хараад,баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20. “Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,тэдний дүүрэн юмсыг гал шатаав» гэцгээдэг.
21. Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22. Түүний амнаас зааврыг хүлээн авч,Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23. Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ.Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,
24. алтыг шороонд булж,Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
25. тэгвэл Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26. Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,нүүрээ Бурхан уруу өргөх болно.
27. Чи Түүнд залбирах бөгөөдТэрээр чамайг сонсох болно.Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.