Иов 21:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт,мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.

9. Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөдБурханы саваа ч тэдний дээр алга.

10. Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.

11. Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.

12. Хуур, босоо ятганд тэд дуулж,лимбэний эгшигт цэнгэн баярладаг.

13. Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.

14. Тэд Бурханд “Биднээс холд!Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.

Иов 21