Иов 21:14-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд Бурханд “Биднээс холд!Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.

15. Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ?Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.

16. Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж.Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.

17. Хорон муу хүний дэнлүү хир их унтарч,эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу?Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?

18. Тэд салхины өмнө сүрэл мэт,эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?

19. “Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг”Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.

20. Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж,тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.

21. Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюуөөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?

22. Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхадхэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?

23. Хэн нэгэн нь бүхлээрээ тайван,хангалуун байхдаа бүрэн хүч тэнхээтэйгээр нас эцэслэдэг.

24. Түүний дотор өөх бялхсан бөгөөдтүүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.

25. Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.

26. Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөдхорхойнуудад хучигддаг.

27. Харагтун, санаа бодлуудыг чинь болоннамайг буруутгах байсан төлөвлөгөөнүүдийг чинь би мэднэ.

28. Та нар “Сурвалжит хүний гэр орон,мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?” гэдэг.

29. Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу?Та нар тэдний гэрчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юу?

30. Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ.Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.

31. Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж,хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?

32. Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.

33. Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө.Түүнээс гадна түүний урд тоолшгүй их хүн байхадараас нь бүх хүмүүс дагах болно.

Иов 21