18. Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм.Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19. Хэн надтай тэмцэлдэх юм бэ?Тэгвэл би дуугүй байж, үхье.
20. Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий,тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
21. Өөрийн мутрыг надаас холдуулж,Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
22. Тэгээд дууд, би ч хариулна.Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
23. Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ?Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
24. Та юунд Өөрийн нүүрийг нууж,намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
25. Та хийсэж буй навчийг айлгах уу?Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
26. Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж,залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.
27. Та хөлийг минь дөнгөнд хийж,бүх замыг минь ажигладаг.Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
28. Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт,муудсан зүйл мэт ялзарч байна.