Иов 13:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөдта нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.

13. Миний өмнө дуугүй бай, намайг яриул.Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.

14. Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж,амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?

15. Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно.Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.

Иов 13