Иов 1:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

17. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

18. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,

19. харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

20. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.

21. Тэрээр—Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн,би тийшээ ч нүцгэн буцна.ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа.ЭЗЭНий нэр алдаршиггэв.

Иов 1