14. Иов уруу нэгэн элч ирж,—Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.
15. Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
16. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.