Иошуа 8:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингээд ЭЗЭН Иошуад—Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.

2. Чи Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсдөдөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав.

3. Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.

4. Иошуа тэдэнд тушаан—Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.

Иошуа 8