1. Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов.
2. Гурван хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж,
3. хүмүүст тушаан—Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв.
4. Харин авдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.
5. Тэгээд Иошуа хүмүүст—Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв.
6. Иошуа тахилч нартай ярин,—Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав.
7. ЭЗЭН Иошуад—Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.
8. Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан “Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс” гэж хэл гэлээ.
9. Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд—Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв.