Иошуа 23:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд—Би хөгширч, нас минь ахив.

3. Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв.

4. Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.

5. Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.

6. Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.

7. Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.

8. Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой.

9. Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ.

10. Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ.

11. Тэгэхээр өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлахын төлөө хичээн анхаарагтун.

12. Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол

Иошуа 23