Иошуа 23:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа

2. бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд—Би хөгширч, нас минь ахив.

3. Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв.

4. Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.

5. Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.

6. Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.

Иошуа 23