1. Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж—Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.
2. Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав.
3. Иерихогийн хаан Рахабт—Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав.
4. Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ—Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.