17. Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт—Та нар их олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц хувь ногдолтой байх нь зохисгүй,
18. харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.