Иошуа 16:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосефын хөвгүүдэд оногдсон газар нутаг Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтэйгээс эхэлж, тэндээсээ цөлөөр дамжин Бетелийн уулархаг нутаг уруу өгсөв.

2. Энэ нь цаашлан Бетелээс (буюу Лузаас) явж Атарот дахь Архигийн хил хязгаар уруу үргэлжлэв.

3. Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.

4. Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав.

5. Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв.

6. Тэгээд уг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв.

Иошуа 16