Иошуа 12:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,

2. Нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арнон голын хөндийн захад орших Ароер, уг хөндийн голоос аваад Гилеадын хагасыг ч оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг,

3. мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл болон Бет-иешимот хүртэл хийгээд өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв.

4. Нөгөө нь Аштарот болон Едреид амьдарч байсан, Рефаимчуудаас үлдсэн хүн болох Башаны хаан Ог.

5. Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.

Иошуа 12