1. Хазорын хаан Иабин үүнийг сонсоод, Мадоны хаан Иобаб болон Шимрон ба Ахшафын хаанд,
2. Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу,
3. өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Ермоны хормойд орших хивичүүд уруу үг илгээв.
4. Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгтэй гарч ирлээ.
5. Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав.
6. ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү айгтун. Учир нь маргаашийн өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь хядах болно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ.
7. Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов.
8. ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.
9. ЭЗЭНий өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа.