Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.