Иошуа 1:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ.

4. Та нарын газар нутаг бол цөл ба энэ Ливанаас их мөрөн Евфрат хүртэл, хитчүүдийн бүх нутаг болох наран жаргах зүгийн Их Тэнгис хүртэл байх болно.

5. Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй.

6. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.

7. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.

Иошуа 1