36. “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв.
37. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран—Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун.
38. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.
39. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа.
40. Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод,—Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд,
41. зарим нь—Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь—Христ Галилаас гарахгүй биз дээ?
42. Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв.
43. Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ.
44. Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй.