57. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна.
58. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ.
59. Есүс Капернаумын синагогт заахдаа энэ бүхнийг айлджээ.
60. Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь—Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв.
61. Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд—Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү?
62. Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ?
63. Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
64. Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм.
65. Есүс—Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа.
66. Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй.
67. Тэгээд Есүс арван хоёртоо—Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд,
68. Симон Петр Түүнд—Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
69. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд
70. Есүс тэдэнд—Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ.
71. Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.