1. Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав.
2. Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ.
3. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув.
4. Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа.
5. Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт—Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ.