1. Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив.
2. Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд
3. тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв.
4. Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.]
5. Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.