Иохан 4:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Есүс Самариар дайрч өнгөрөх болов.

5. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв.

6. Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үе байлаа.

7. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс—Надад уух юм өгөөч гэж гуйв.

8. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа.

9. Өнөөх Самари эмэгтэй—Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)

10. Есүс түүнд—Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд,

11. тэр Түүнд—Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ?

12. Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв.

13. Есүс—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.

Иохан 4