30. хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв.
31. Энэ үед шавь нар нь Есүсээс—Рабби, зооглооч гэлээ.
32. Харин Тэр тэдэнд—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.
33. Шавь нар нь—Түүнд хэн ч идэх юм авчирч өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав.
34. Есүс тэдэнд—Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн.
35. Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.
36. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно.
37. Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна.
38. Та нарын хөдөлмөрлөөгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн бөгөөд та нар тэдний хөдөлмөрт оролцсон болно гэж айлдав.
39. Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ.
40. Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов.
41. Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв.
42. Тэд мөнөөх эмэгтэйд—Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
43. Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ.
44. Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм.