Иохан 4:24-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа.

25. Тэр эмэгтэй Есүст—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв.

26. Есүс түүнд—Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.

27. Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч—Та юу хайна вэ? эсвэл—Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.

28. Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст—

29. Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд,

30. хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв.

31. Энэ үед шавь нар нь Есүсээс—Рабби, зооглооч гэлээ.

32. Харин Тэр тэдэнд—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.

33. Шавь нар нь—Түүнд хэн ч идэх юм авчирч өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав.

34. Есүс тэдэнд—Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн.

35. Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.

36. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно.

Иохан 4