22. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна.
23. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна.
24. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа.
25. Тэр эмэгтэй Есүст—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв.
26. Есүс түүнд—Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.
27. Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч—Та юу хайна вэ? эсвэл—Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.
28. Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст—
29. Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд,
30. хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв.
31. Энэ үед шавь нар нь Есүсээс—Рабби, зооглооч гэлээ.