Иохан 3:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.

9. Никодем Түүнээс—Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.

10. Есүс—Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү?

11. Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй.

12. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ?

13. Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй.

14. Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.

15. Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.

Иохан 3