Иохан 3:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв.

2. Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд—Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв.

3. Есүс хариуд нь—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд

Иохан 3