5. Эх нь зарц нарт хандан—Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
6. Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ.
7. Есүс тэдэнд—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв.
8. Есүс—Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв.
9. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж,