Иохан 2:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. түүнд—Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв.

11. Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.

12. Үүний дараа Есүс эх, дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаум хот уруу очиж, хэдэн өдөр тэнд байжээ.

13. Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив.

14. Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад,

15. дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд,

16. тагтаа худалдаж байсан хүмүүст—Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ.

17. Шавь нар нь “Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно” хэмээн бичигдсэн байдгийг санацгаав.

18. Тэгтэл иудейчүүд Түүнд—Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв.

Иохан 2