Иохан 19:37-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. “Тэд жадалсан Хүн уруугаа харах болно” гэж мөн өөр Сударт хэлдэг.

38. Энэ бүхний дараа Есүсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээж, нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ.

39. Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм.

40. Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуугаар ороов.

41. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хадан булш байлаа.

42. Тэгэхэд иудейчүүдийн хувьд бэлтгэлийн өдөр нь байсан бөгөөд тэр хадан булш ойролцоо байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.

Иохан 19