1. Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав.
2. Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв.
3. Тэд Түүн дээр ирж—Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.
4. Пилат дахин гарч ирээд хүмүүст—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.
5. Есүс үүргэнэн титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд—Энэ Хүнийг харагтун гэлээ.