Иохан 18:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров.

2. Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв.

3. Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.

4. Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.

Иохан 18