Иохан 16:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгээд тэд—“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ.

19. Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?

20. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно.

Иохан 16