Иохан 15:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.

22. Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо.

23. Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг.

24. Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.

25. Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.

26. Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ.

27. Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.

Иохан 15