Иохан 14:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.

2. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.

3. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.

4. [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.

5. Томас Түүнд—Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд

6. Есүс—Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.

Иохан 14