26. Есүс—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ.
27. Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст—Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ.
28. Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй.
29. Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ.
30. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.