Иохан 13:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.

14. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.

15. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм.

16. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм.

17. Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.

18. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.

19. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед “Би байдаг” гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.

20. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.

21. Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.

22. Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв.

23. Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа.

24. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж,—Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв.

25. Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр—Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд

Иохан 13